Их Британи хоригдлуудаа гэрт нь амьдруулж хиймэл дагуулын холбоогоор хянана


 Их Британи шүүхийн шинэчлэлийн хүрээнд шоронгуудаа суллах шийдэл нэвтрүүлэхээр хэлэлцэж байна.

Европ тивд хамгийн олон хоригдолтой гэгддэг тус улс ингэснээр Викториа хатан хааны үеэс (19 дүгээр зуун) хойш анх удаагаа шүүхийн томоохон өөрчлөлт хийх гэж байгаа юм. Ингэхдээ хоригдлуудын биед хиймэл дагуулаас байршлыг нь хянах шошго зүүж өгөх ба ажлын өдрүүдээр хоригдол нь гэртээ амьдарч бүтэн цагаар ажил эрхлэх боломжтой.

Харин долоо хоног бүрийн амралтын өдрөөр шорондоо очиж хоригдох ёстой.

Ийм хагас хорих систем нэвтрүүлснээр шоронгуудын зардлыг эрс хэмнэж, хоригдлуудын ажиллах хүчийг нь давхар ашиглах боломжтой болох юм.

Хиймэл дагуулын шошгыг ирэх есдүгээр сараас Британий найман хорих газарт хэрэгжүүлж туршина.

Үүний дараа орон даяар хэрэглэхээр төлөвлөжээ.

Ийм шинэ технологийн талаар ерөнхий сайд Дэвид Камерон энэ оны эхээр танилцуулахдаа цаашид шоронгуудыг "гэмт хэрэгтнүүдийн агуулах” болгохоо зогсоон хувьсгал хийнэ гэж байсан юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.