Б.Амархүүд хоёр жилийн хорих ял ногдуулж, нээлттэй ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ


Дуучин Б.Амархүү өнгөрөгч есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдсан юм. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн түүнд хэрэг үүсгэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан. 

Шүүхээс шүүгдэгч сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, гэртээ болон автомашиндаа хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон тул хоёр жилийн хорих ял ногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Дуучин Б.Амархүү өнгөрсөн жил танхайн хэрэгт холбогдож байсан ч уг хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасан юм.

Эх сурвалж: eagle.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.