Ажиглалтын камерын тусламжтай 3000 гаруй хэргийг илрүүлжээ


Хүний нүүр царай таньдаг ажиглалтын камерын тусламжтай Москва хотын цагдаа нар энэ онд 3000 гаруй хэргийг илрүүлж чаджээ. "Аюулгүй хот” хөтөлбөрийн хууль сахиулах сегментийн хүрээнд биометрийн таних систем хөгжиж байна. Систем үр дүнтэй ажиллаж байгаа бөгөөд энэ системийн тусламжтай 2019 он гарснаас хойш нийслэл хотод 3249 хэргийг илрүүлжээ” хэмээн Москва хотын цагдаагийн газрын төлөөлөгч мэдэгджээ. Түүнчлэн нүүр царай таньдаг ажиглалтын камер нь гэмт хэрэгтнийг олох, сэжигтнийг баривчлан саатуулах шинэ боломжуудыг нээж байгааг тэрбээр цохон тэмдэглэжээ. 

Э.Аянзаяа


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.