Оюутолгойн луйвар-Баярцогтоос асууя?


Оюу Толгой компаний гаргасан тайлангаар тооцоо бодоод үзье.2018 онд Оюутолгойн үйлдвэрлэсэн зэсийн баяжмалыг цэвэр зэсэд шилжүүлбэл 160 мян.тн болно. Өнгөрсөн жил дэлхийн зах зээл дээр 1тн зэсийн дундаж үнэ 7720 ам.доллар байсан.

Энэ ханшаар тооцвол 1.2 тэрбум ам.доллар болж байгаа юм. Цэвэр алт 20 тонныг олборлосон байдаг.Нэг килограмм алт өнгөрсөн онд 45000 ам.доллар байсан гэж тооцоход 900 сая ам.доллар болж байна. Нийлээд 2,1 тэрбум ам.доллар. Нэг ам.доллар дунджаар 2650 төгрөгтэй тэнцдэг байсан. Ингэвэл 5,5 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна.Үүнээс аж ахуйн нэгжийн албан татварт ердөө 18 тэрбум төгрөг төлжээ.Үүнээс харахад Рио Тинто хөрөнгө оруулагч уу,тонуулчин уу гэдэг нь захын тэнэг хүнд ч ойлгомжтой.ОТ-н тайлангийн үнэн эсэхийг Монгол Улсын засгийн газар хянах эрхгүй.Ийм эрхгүй байна гэдэг өөрсдөө эзэн нь биш гэсэн үг.Зэс,алтаа дарж нууж тайлагнаж байгаагаас гадна баяжмалд агуулагдах мөнгө,молибдени,цайр,газрын ховор элемент бол бүр сураггүй.!!

Цэвээний Бээжин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.