Өнгөрөгч аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажиллагаа явуулж улмаар нэр бүхий гурван зочид буудлуудаас 800 орчим хятад иргэдийг саатуулсан байдаг.
Ингэхдээ өнгөрөгч амралтын өдөр нийт 759 хятад иргэнийг УБТЗ-ын тусгай галт тэргээр нутаг руу нь албадан буцаасан билээ. Харин энэ хэргийг зохион байгуулсан хэргээр Монгол Улсын хоёр иргэн , БНХАУ-ын 28 хүнийг үлдээн хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа билээ.
Тэгвэл цахим луйвар хийсэн байж болзошгүй хятадуудын нэг Толгойлогчийн Шангри-Ла зочид буудлаас саатуулсан бол нэг нь "Гурван гал" худалдааны төв орчим дахь орон сууцнаасаа оргон зайлсан байсныг Замын-Үүдээс баривчилжээ.
Энэ талаар зарим баттай эх сурвалжууд мэдээллээ.
Эх сурвалж: Арслан.мн
Сэтгэгдэл