Үндэсний залуучуудын зөвлөлийн анхдугаар хурлаар Залуучуудын аялал
жуулчлалын корпорацийг байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлэх тухай
тогтоол шийдвэрүүд гарсан байдаг. Тэгвэл уг тогтоолын дагуу Монголын
Залуучуудын холбооны Залуучуудын аялал жуулчлалын корпораци өнөөдөр
анхдугаар хурлаа хийн, Залуучуудын аялал жуулчлалын корпорацийн захирал
болон удирдах зөвлөлийн гишүүддээ сонголоо. Уг хуралд МЗХ-ны
удирдлагын хороог тэргүүлж дэд ерөнхийлөгч Ө.Шинэхүү, Хариуцлагын хороон
дарга М.Эрдэнэжаргал, УХАГ-ын дарга Б.Эрдэнэбат болоод Залуучуудын
аялал жуулчлалын корпорацид орж ажиллах хүсэл зорилго нэгтэй салбар
салбарын залуучууд оролцлоо.
Сэтгэгдэл