АН нэр дэвших гишүүдээсээ 100 сая төгрөг нэхжээ


 АН нэр дэвших гишүүдээсээ 100 сая төгрөг нэхжээУИХ-ын  сонгуульд дэвшигчид энэ сарын 23-наас тодорч эхэлнэ. Урьдчилсан байдлаар хаана, хэн нэр дэвших талаарх мэдээлэл цацагдсан байгаа. 
Тэгвэл сонгууль эхлэхэд сар гаруйхны хугацаа үлдсэн энэ үед бие даагчдыг хавчсан хийгээд зарим сөрөг мэдээллүүд хөвөрч байна.
 
Тухайлбал, АН нэр дэвшигчдэдээ нэг тойргоо 100 сая төгрөгөөр үнэлсэн гэх мэдээллийг Ж.Батзандан гишүүний зүгээс цахим хуудастаа мэдээлжээ.
Тэрбээр "БЗД-ийн АН УИХ-д нэр дэвшье гэвэл 100 сая төгрөгний татвар төл гэнэ. Татварыг уг нь хуулиар зөвхөн УИХ тогтоох эрхтэй байдаг юм шvv дээ. Тэгээд ч ийм их мөнгө төлж УИХ-д дэвших хэрэг алга" гэжээ.
 
Баянзүрх дүүргийн АН-ын Зөвлөлдөх зөвлөлийн хорооноос УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн дэвшигчийн татварыг 100 сая төгрөгөөр тогтоож, БЗД-ийн АН-ын Хаан банкны ...............тоот дансанд энэ сарын 24-ний дотор тушаахыг үүрэгджээ.
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.