Сингапурт бал сараа тэмдэглэж буй Ану буюу Ч.Уранхолбоо


 

Сингапурт бал сараа тэмдэглэж буй Ану буюу Ч.Уранхолбоо

 

Ч.Уранхолбоог  Гала-ийн дуучин Ану гэдгээр нь хүмүүс хамгийн сайн мэддэг. Тэгвэл сүүлийн үед "Завгүй ээжүүд” блогоор нь ээжүүд сайн таних болсон билээ.

Таван сайхан охины ээж, залуу бүсгүй маань мөрөөдлийнхөө  хуримаа энэ оны есдүгээр сарын 9-нд хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Өөртэйгөө усны дусал шиг адилхан таван тэрсхэн охиноо гэрч болгон хуримаа хийсэн талаарх гэрэл зургаа олон нийтэд дэлгэж, ерөөл магтаалын үгсийг ард олноосоо харамгүй сонссон гэдэг.

Тэгвэл хосууд маань Сингапурт бал сараа тэмдэглэж яваа жаргалтай зургуудаараа дахиад л фэнүүдээ баярлуулж байна. Ану хайртай ханьдаа хандан "Бал сараа гоё тэмдэглэнэ гэж бодож байсан ч төсөөлснөөс бүр ийм дээгүүр байна гэж бодоогүй.

Ийм гоё сюрприз барьсан ханьдаа баярлалаа. Эмэгтэй хүн сайн ханьтай болно гэдэг бурхнаас өгсөн хамгийн том шагнал юм шүү” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.