Сингапурт Т.Ганбаяр, О.Пүрэв нар Индонез, БНСУ-ын тулаанчдыг ялав


Сингапур улсад 12 дугаар сарын 4-нд зохион байгуулсан тулааны спортын One Championship холбооны “One Warrior Series 9” тэмцээний 98 кг-д тулалдсан MGL-1 fighting championship тэмцээний 2012, 2014 оны MMA аварга , Шандас MMA клубын тамирчин Т.Ганбаяр Индонез улсын Винсент Мажидыг ялсан байна.

Мөн MGL-1 fighting championship холимог тулааны аварга, “Ардын хүү” хочит Отгонжаргалын Пүрэв, БНСУ-ын тамирчин, Хонконгийн “Just MMA” холбооны аварга, Тае Хо Бакыг ялжээ. 

Д.Өлзийсайхан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.