“Катар-2022” хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хүрээнд Монгол, Японы шигшээ багийнхан өрсөлдсөн. Тоглолтын 22 дахь минутад Такуми Минамино эхний гоолыг оруулсан билээ. Японы шигшээ багийнхан ирэх оны гуравдугаар сард Монголд ирнэ. Тус тоглолтод Т.Минамино Японы шигшээ баг, “Ливерпуль” клубийн тоглогч нэрээр ирэх юм.
Ингэснээр “Ливерпуль” клубийн тоглогч Монголд анх удаа ирэхээр боллоо. Сонирхуулахад, Клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт Английн “Ливерпуль”, Бразилын “Фламенго” багийн хооронд болж, Английн баг өрсөлдөгчөө 1:0- ээр буулган авсан. Тоглолтын цорын ганц гоолыг бразил довтлогч Роберто Фирмино оруулсан юм.
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл