Даваа гарагт Их Британийн нийслэл Лондон хотноо Олон улсын хөл бөмбөгийн холбооны шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж, Хорватын хөл бөмбөгч Лука Модрич энэ оны шилдэг эрэгтэй тоглогчоор шалгарсан байна.
"Реал Мадрид” багийн хагас хамгаалагч Л.Модрич нь хөл бөмбөгийн ДАШТ-2018 тэмцээний шилдэг тоглогчоор шалгарч, "Алтан бөмбөг”-ийн эзэн болсон бөгөөд Хорватын шигшээ баг анх удаагаа шигшээ тоглолтод шалгарч үлдсэн билээ.
Шилдэг эрэгтэй тоглогчийн шагналд Л.Модричийн хамт "Реал Мадрид” багийн тоглогч асан Кристиана Роналдо болон "Ливерпуль” багийн тоглогч Мохамад Сала нар өрсөлдсөн байна. Хорватын хөл бөмбөгч энэхүү шагналыг хүртсэнээр Роналдо болон Лионель Месси нарын урт хугацааны давамгайллыг дуусгавар болгосон ажээ.
"Энэ бол ганц миний шагнал биш, энэ бол "Реал Мадрид” болон Хорватын шигшээ багийн тамирчдын шагнал юм” Л.Модрич хэлсэн байна.
Сэтгэгдэл