Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгч Аргентиний шигшээ баг болон "Барселона”-гийн довтлогч Лионель Месси 2007-2009 онд төлөх ёстой байсан ч татвараасаа зугтсан гэх шалтгаанаар өнгөрсөн сарын эхээр шүүхэд дуудагдсан билээ. Тэгвэл Лионель Месси болон түүний эцэгт татвараас зайлсхийсэн хэргээр тус бүрт нь 21 сар буюу 1.9 жил шоронд хорих ял оноожээ. Мөн тэдэнд нийт 3.7 сая евро буюу 4.1 сая долларын торгууль ногдуулсан байна. Харин тэд шүүхийн энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа бөгөөд давж заалдах гэнэ.
Дашрамд дурдахад Испанийн хуулийн дагуу хоёроос доош жил шоронд хоригдох ялтай хүмүүс батлан даалтаар шоронгоос гадуур ял эдлэх боломжтой байдаг аж.
Д.Заяа Bolod.mn
Сэтгэгдэл