Л.Гансүх өршөөгдөх биш цагаадах ёстой


Л.Гансүх өршөөгдөх биш цагаадах ёстой

Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал таван өдөр үргэлжилж, өчигдөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан билээ. Шүүхээс Л.Гансүхэд 4.6 жилийн хорих ял оноож, Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нарыг батлан даалтад гаргасан билээ.

 

Тэгвэл өмгөөлөгч Ц.Баасандорж давж заалдах шатны шүүхэд хандах болсон тухайгаа хэллээ. Тэрбээр хэлэхдээ "Шүүх миний үйлчлүүлэгчдийг "Багануур"-ыг хохироож онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн, эрүүгийн хуулийн 263.2 зүйлээр яллаж, 4.6 жил хорих ял оноолоо. Түүнчлэн 2.5 тэрбум төгрөгийг Л.Гансүх, Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нараар төлүүлэх шийдвэр гаргалаа. Та бүхэн бодоод үз дээ, жирийн нягтлан хүнд яаж 800 сая төгрөг байх юм бэ? "Багануур” ХК-нд гэрээнд заагаагүй заалтын төлөө их хэмжээний мөнгө төлөхөөр болж байгаа нь хуульд нийцэхгүй. Шүүхийн шийдвэр бодит биш байлаа. Тиймээс хуулийн хугацаанд давж заалдах шатны шүүхэд хандах болно. Ард түмэн тав хоногийн турш энэ хэргийн талаар хангалттай мэдээлэл авсан гэж үзэж байгаа учраас өөр зүйл нурших шаардлагагүй байх. Зарим хүмүүсийн хувьд Л.Гансүх гуайг өршөөлийн хуульд хамрагдах уу? гэж асуугаад байгаа.  Л.Гансүх гэдэг хүн өршөөгдөх биш цагаадах ёстой учраас давж заалдана” гэлээ.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.