Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарыг "Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад онц ноцтой хохирол учруулсан хэмээн буруутган шүүж байгаа. Тэдэнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд тав дахь өдрөө үргэлжилнэ.
Дөнгөж сая Улсын яллагч яллах дүгнэлтээ танилцууллаа. Тэрбээр Л.Гансүхэд 5 жил, Б.Мөнгөнтуяад 7.5 жил, Н.Даваахүүг 7 жилийн ял оноох санал гаргасан байна.
Тодруулбал, Л.Гансүхийг жирийн дэглэмтэй хориход 5 жил хорих, Төрийн албанд ажиллах эрхийг нь 4 жилээр хасах, Б.Мөнгөнтуяаг жирийн дэглэмтэй хориход 7.5 жил хорих, Н.Даваахүүг чанга дэглэмтэй хориход 7 жил хорих, Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү хоёрын мэргэжлийн ажил хийх эрхийг 4 жилээр хасах, хоригдсон хугацааг эдлэх ялаас хасаж тооцох саналыг Улсын яллагч н.Баярбилэг, н.Батжаргал нар танилцууллаа.
Мөн Л.Гансүх, Б.Мөнгөнтуяа нарын нэр дээр байгаа орон сууцыг битүүмжлэх, Н.Даваахүүгийн компанийн нэр дээр 3 автомашиныг битүүмжлэх санал гаргасан байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл