Японд баривчилж, Исландад огцруулж байна. Харин монголд…


Японд баривчилж, Исландад огцруулж байна. Харин монголд…Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийгнийтэд зарласнаас үүдэн дэлхийн олон улс оронд дуулиан дэгдээд байна.

Дээрх мэдээлэлд нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид, урлаг, спортынодод татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримт багтсан юм. Эдгээрбаримт нийтэд ил болсонтой холбогдуулан гадны улс орнууд оффшор данстай иргэд, албан тушаалтнуудаашалгаж эхэлжээ.

АНУ, Франц, Испани, Австри, Австрали, Энэтхэг, Бельгид оффшор данстай улстөрч, албан тушаалтан,байгууллагуудтай хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Тухайлбал, нэрт хөлбөмбөгчин Лионель Мессид Испанийн прокурор татвараас зайлсхийсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байна.

Япон улс ч нууц данстай иргэд, албан тушаалтнуудаасаа байцаалт авч эхэлсэн бөгөөд зарим иргэдийг цагданхорьсон тухай тус улсын хэвлэлээр мэдээлжээ. Манай урд хөрш БНХАУ оффшор данстай иргэд, албантушаалтнуудыгаа шалгана гэж албан ёсоор мэдэгдээд байгаа. Мөн Панамын оффшорын тухай материалнийтлэгдсэний дараа Исландын Ерөнхий сайд Сигмундур Ганнлагсон огцорсон юм.

Харин Монгол Улсын улстөрч, бизнесмэн 46 иргэн Панамд оффшор данстай нь илэрсэн. Харин тэд эхнээсээмэдэгдэл хийж, уул уурхайн бизнес хийх гээд бүтэлгүйтсэн, хоосон данстай, эсвэл тухайн үед нь хувьцаа аваадудалгүй зарсан хэмээн тайлбарлаж байгаа.

Мөн албаны эх сурвалжууд оффшорт данс, хөрөнгөтэй этгээдийг буруутгах хуулийн гарц байхгүй гэж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.