Б.Чулуудай, Кёкүшюзан Д.Батбаяр нарын 49 хүний оффшор данс ил боллоо


Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос дэлхийн төр засгийн удирдагчид, парламентын гишүүд, нэр нөлөө бүхий хүмүүсийн оффшор данстай холбоотой баримтыг өнгөрсөн сарын 3-нд нийтэд ил болгосон юм.
 
/2016.04.03/ Тэгвэл тус холбооноос манай улстай холбоотой Панамын компанис алдагдсан баримтуудыг өчигдрөөс ил болгож эхэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаж, шуугиан тариад байна. Уг баримт бичигт өнгөрсөн 40 гаруй жилийн архив 200 гаруй орны 214 мянган хувь хүн компанийн мэдээлэл багтжээ.
 
Өчигдөр оройны байдлаар Б.Дэлгэрсайхан, Я.Очирсүх нарын мэдээлэл ил болсон бол бүрэн эхээрээ зарлагдсан Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээлэлд  Монгол Улсын нэр дээр 49 иргэн, компанийн оффшор дансны мэдээлэл дэлгэгдсэн байна. Жагсаалтаас харахад   Ж.Оюунгэрэл, Хотын захирагч Бат-Үүлийн Чулуудай, Кёкүшюзан Д.Батбаяр нар нэрлэгджээ. 
 
Дэлгэрэнгүй үзэх линк 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.