Путинийг гол байгаа болгосон уу


Панамын оффшор дансны асуудал олны анхаарлыг татсаар байна. Энэ талаар америкийн "www.usatoday.com” мэдээллээ.

 

 

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид буюу "ICIJ” байгууллага энэ долоо хоногийн эхээр Панамын "Моссак Фонекса” хуулийн байгууллагын хууль буй ажиллагааны талаарх мэдээллийг задруулж дуулиан тарьсан юм. Сэтгүүлчид тус байгууллагын үйлчлүүлэгчдийн хууль бус мөнгө болон дансны талаар 11.5 сая гаруй баримтыг "Панамын бичиг баримт” хэмээн гарчиглаж, хэвлэлээр цацсан. Хууль бус оффшор данстай гэгдэх дэлхийн 70 гаруй орны төрийн тэргүүн, урлаг спортын одод болон бизнес эрхлэгчдийн хөрөнгийн мэдээлэл зэргийг задруулсан юм. Сэтгүүлчид ОХУ, Сири, Саудын Араб, Австри, Исланд, Их Британи, Пакистан, Афганистан гэх мэт орны улстөрчдийн оффшор дансыг ил болгосон билээ.

 

Оффшорын асуудал өнөөдрийг хүртэл иргэдийн анхаарлыг татаж эхэлсэн бөгөөд зарим улсад хууль бус данстай гэгдээд буй эрх баригчдаа эсэргүүцэн тэмцэж байна. Жишээлбэл, Исландын хамгийн залуу Ерөнхий сайд Дэвид Гюннлейгссон өчигдөр албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдсэн билээ. Тэрбээр Панамын хуулийн фирмтэй холбоогүй хэмээн мэдэгдсэн ч ард түмэн нь түүнийг авлигач хэмээн өргөмжлөв.

 

Ийнхүү сэтгүүлчдийн дэлгэсэн ноцтой баримт нэг эрх баригчийг суудлаас нь буулгав. Мөн зарим нэг орны удирдлагууд ард түмнээ "Панам” гэх үгийг хэлэхийг, олон нийтийн сүлжээнд уг үгийг бичихгүй байхыг анхааруулсан байна. Энэ улс бол БНХАУ юм. Тус улсын төрийн тэргүүн Си Зиньпинийг гэр бүл болон ойрын хүрээллийн хүмүүс оффшор данстай болохыг тогтоосон. Оффшорын асуудал Бээжингийн эрх баригчид болон олон сая иргэнийг талцуулж байгаа байна. Уг асуудал үймээн самуун авчрахаас сэргийлэн эрх баригч Комминуст нам "Панам” гэх үг үймээн самууны эхлэл болно” хэмээн үзэж, уг үгийг хэрэглэх, хэлэхийг хатуу хориглосон шийдвэр гаргажээ. Эрх баригчдын үг хууль учир Бээжингийн уур амьсгал бусад улсыг бодоход харьцангуй тайван байна.

 

"ICIJ” байгууллагын гол бай ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин байсан хэмээн Оросын нэгэн хуулийн фирмийн нэрээ нууцалсан төлөөлөгч мэдэгдлээ. Сэтгүүлчид барууны орнуудын захиалгаар санаатайгаар худал мэдээллийг олон улсад цацаж, Путиний нэр хүндэд нөлөөлөхийг оролдсон гэв.  Энэхүү мэдэээлэл бодит байхыг үгүйсгэхгүй гэдгээ сэтгүүлчид бичиж байна. Учир нь "ICIJ” 11.5 сая гаруй материал дэлгэсэн. Эдгээр материал дундаас Путиний талаарх мэдээлэл хамгийн дэлгэрэнгүй байсан юм. Путинийг хоёр тэрбум ам.долларын оффшор данстай хэмээн сэтгүүлчид мэдээлж, уг мөнгө хаанаас орж ирсэн, хэн хариуцдаг, хэн хэн Путиний санхүүг аривжуулж буй тухай олон хуудас материалыг дэлгэсэн юм.

 

Путин "Би оффшор дансгүй болохоо мэдэгдэж байна. Энэ бол зохиомол хэрэг. Санаатайгаар миний нэр хүндэд халдаж, ард түмнийг минь миний эсрэг чиглүүлэхийг хүсэгчид энэхүү хуурамч мэдээллийг нийтэд задруулсан бололтой” гэж мэдэгджээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "ICIJ” байгууллага Ерөнхийлөгчийг гол байгаа болгож, худал мэдээллээр нийгмийг угаах оролдлого хийж байна” гэсэн байна. Харин "ICIJ” байгууллага олон улсад дэлгэсэн материалынхаа төлөө хуулийн хариуцлага хүлээх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгджээ.

 

"ICIJ”-ийн дэлгэсэн баримтад дунд АНУ-ын ганцхан иргэн багтсан нь олны хардлагыг төрүүлж байна. Эдийн засгийн чиглэлээр ном бичдэг, зохиолч Марианна Ольшевскиг хууль бус оффшор данстай хэмээжээ. Тэрбээр АНУ-ыг ганцаараа төлөөлөн уг жагсаалтад багтав.

 

 

"Үнэхээр сэжигтэй байна” хэмээн Блумберг мэдээлжээ. 11 сая баримтад дунд ганцхан америк хүний мэдээлэл багтсан гэдэг нь. Марианна Ольшевски хэдэн хүнийг төлөөлөн уг жагсаалтад багтсан нь нууц хэвээр.  Путин болон зарим орны эрх баригчдын гарцаагүй байдалд оруулах улмаар суудлаасаа буулгах зорилгоор АНУ-ын Засгийн газар санаатайгаар хуурамч мэдээлэл цацсан гэх асуудал оффшорын данснаас дутахааргүй олны анхаарлыг татаж байна.

 

Уг мэдээллийг АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны орлогч дарга Марк Тонер эрс үгүйсгэв. Жулия Ассанжийн "Wikileaks” сайт АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ордог Олон улсын хөгжлийн агентлаг "ICIJ” байгууллагыг санхүүжүүлдэг гэж нийтэлжээ. Энэхүү мэдээллийг Тонер баталсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

shuud.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.