Харин үүний дараа тэрбээр ард түмнээс уучлалт гуйж, тухайн үед УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа татгалзсан. Ингээд энэ хэргийн шуугиан намжсан юм. Гэвч С.Баярцогттой хамт компани байгуулж, Швейцарын банкинд оффшор данс хамт нээсэн найзууд нь хэн байсныг олон нийт мэдэхийг хүсдэг ч тэдгээр эрхмүүд нууц хэвээр байгаа. С.Барцогт шаардлагатай бол холбогдох байгууллагуудад найзуудыгаа хэн байсан талаар мэдээлнэ гэж хэлж байлаа.
Тэгвэл саяхан "ДМ” нэгдлийн тэргүүн Д.Даш С.Баярцогтын оффшор дансны асуудал юу болсон эсэх, түүний найзууд нь хэн болох талаар мэдээлэл авахаар АТГ-т ханджээ.
Харин түүнд АТГ-аас хариуг нь цаг алдалгүй ирүүлсэн бөгөөд энэ талаар ямар ч мэдээлэл өгөх боломжгүй хэмээсэн байна. Тодруулбал С.Баярцогтод хавтаст хэрэг үүсгэн шалгасан ч мэдээлэл авахыг хүссэн "ДМ” нэгдлийн тэргүүн Д.Даш хавтаст хэрэгт хамааралгүй хүн учир энэ тухай мэдээллийг өгөх боломжгүй гэх хариултыг АТГ-аас ирүүлжээ.
.jpg)
Сэтгэгдэл