Өнөөдрөөс сурагчдын амралт эхлэж байна. Хүүхдүүд өдрийн цагаар гэртээ үлдэж байгаа энэ өдрүүдэд гал түлэх зайлшгүй хэрэг гарна.
Тэгвэл эцэг эхчүүдийг хүүхдээ зөв галлагааны аргад сургахыг анхааруулж байна.
СХД-ийн төрийн албан хаагчид гэр хорооллын айлуудаар явж сайжруулсан түлшний зөв хэрэглээний зөвлөмжийг 2 удаа тараажээ.
Мөн хариуцсан хорооддоо ажиллаж гэртээ байгаа хүүхдүүдэд сайжруулсан түлшний талаар мэдээлэл хүргэн ажиллаж байгаа юм байна.
Сэтгэгдэл