METRO хот: Дуудлагын жолооч дуудах мөнгөгүй бол архи битгий уу


 

METRO хот: Дуудлагын жолооч дуудах мөнгөгүй бол архи битгий уу

 

Тээврийн цагдаагийн албаны 276 алба хаагч  22-23-нд шилжих шөнө  үүрэг гүйцэтгэн ажиллаж, 21 согтуу жолоочийг илрүүлж, арга хэмжээ авсан мэдээлэл гарсан.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоход өчиггүйгээр жолоо барих эрхийг нь нэг жил хасаж, 400 мянган төгрөгөөр торгодог болсон. Зөрчлийн хуулийн дагуу. Гэвч энэ шийтгэл жолооч нарт багадаад байгаа бололтой. Нэг шөнийн дотор 21 жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж яваад баригдана гэдэг их тоо. Үүний цаана хэчнээн ч хүн цагдаа нартай тааралдахгүйгээр явж байгааг хэлж мэдэхгүй.

Цагдаатай тааралдаж, аврагдсан биеэ хянах чадваргүй хүмүүс харин ч баярлах ёстой. Тэгээд ч согтууруулах ундаа хэрэглэхээр шийдсэн бол машин унахгүй байх нь их хотын соёл болчихсон. Түүнээс илүүтэй дуудлагын жолооч дуудах нь бүр ч том соёл болчихоод байна. Хүмүүс нэг үе бодвол ухамсар сууж, эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалдаг болсон гэсэн үг. Гэтэл олон дунд соёлгүй, бүдүүлэг хүмүүс цөөнгүй байсаар. Дуудлагын жолооч дуудах мөнгөгүй бол архи битгий уу. Мөнгөтэй бол дуудлагын жолооч дуудахаас битгий татгалз. Эсвэл жолооч дуудах мөнгөө "салтаадаад" уу. 

Ойрхон зуур машин унахад яавал гэж. Тэр замаар явахаар цагдаа таардаггүй юм гэсэн сэтгэхүйгээр архи уучихсан мөртлөө машин унаж боломгүй байна. Өөрийгөө, бусдыг эрсдэлд оруулна. Амь нас, эрүүл мэндийг нь хохирооно.  Нөхөж баршгүй их гарз учирч, гай дайрах нөхцөл архи уусантай холбоотойгоор бий болдог. Тиймээс ядаж л дуудлагын жолооч дуудах соёлд суралцаач ээ, хүмүүс ээ.  



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.