“ENGLISH SCHOOL OF MONGOLIA” СУРГУУЛИЙН БАГШ НАР ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ, НАСАНД ХҮРЭЭГҮЙ СУРАГЧДАД БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛЭХИЙГ ОРОЛДЖЭЭ


 Манай улсад сургалтын өндөр төлбөртэй гадаад багш нар хичээл заадаг сургуулиуд цөөнгүй. Харамсалтай нь тэдний дотор өсвөр насны хүүхдүүдэд хар тамхи татахыг үлгэрлэн дуурайж, хар тамхи хэрэглэдэг, хар тамхи зардаг гадаад багш нар цөөнгүй байна. Хяналт тавьж ажиллах ёстой БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар гэх мэт шат дараатай олон байгууллагад ерөнхий боловсролын сургуульд багшилж буй боловсон хүчинд хяналт тавих, арга хэмжээ тооцох байдал маш дутмаг байна. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард хар тамхи хэрэглэсэн үед нь баривчилсан DJ Steve /Стивен Жеймс Ричфиелд¬Уайт/ гэгчийг нэгжихэд мансууруулах бодис, бэлгийн чадавх сайжруулах эм бэлдмэл авч явсан нь тогтоогдсон. Тэрбээр олон жилийн өмнөөс Монголтой холбоотой байсан ба баривчлагдахын өмнөхөн аяллын визээр дахин орж ирээд удаагүй байсан ба “Рояал” академийн шинээр байгуулсан “Тэрэлж боардинг” сургуульд багшлахаар гэрээ байгуулах гэж байв. Тиймээс шүүхээс Стивен Ричфиелдийн хэргийг шийдвэрлэтэл “Рояал” академид Монголд байрлах байраар хангах үүргийг өгсөн. Тэрээр “Их засаг” их сургуулийн гадаад багш нарын байранд амьдарч байна. Тэгвэл Стивен Ричфиелд нь “The English school of Mongolia” олон улсын дунд сургуульд 2012¬-2015 онуудад сургалтын албаны даргаар ажиллаж байхдаа хар тамхины хэрэгт бас холбогдож байв. Ази дахь Их Британийн олон улсын дунд сургуулиудын холбоо FOBISIA¬гийн 2016¬-2017 оны гишүүдийн гарын авлага дахь багш нарын танилцуулга дунд Стивен Ричфиелдийн нэр, хаяг байдаг. “The English school of Mongolia” ч тус байгууллагын гишүүн гэдгээ албан ёсны сайт дээрээ бахархалтайгаар зарладаг билээ. Тус сургуульд Стивен Ричфиелдийг сургал¬тын албаны даргаар ажиллаж байх үед сургуулийн ажилтан болон багш нар түүнтэй холбоотой олон гомдол, шүүмжлэл хэлдэг байсан ч захирал Грэм Хилл үл тоомсорлодог байжээ. Мөн эх сурвалжийн өгүүлснээр тус сургуульд багшилж байсан Жак Мэйдовс нь өнгөрсөн зун насанд хүрээгүй эрэгтэй хүүхдэд бэлгийн дарамт учруулах гэж байгаад баригдсан байна. Улмаар хэрэг нь илрэх үед Монголоос зугтааж гарсан аж. Монголчууд хүүхдүүдээ өндөр төлбөртэй хувийн сургуульд өгөхдөө ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийж байна гэж үздэг. Гадаад багштай тул багаасаа унаган англи хэлтэй болсон хүүхдүүд нь дэлхийн иргэн болно гэж найддаг.

Бас нэгэн ноцтой жишээ дурдахад, хилээр их хэмжээний хар тамхи оруулж, хүлээн авсан Нигерийн иргэдийг өнгөрсөн хоёрдугаар сард ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид баривчилсан. Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдын нэг жилд хураан авсан бодисын 60-70 хувьтай нь тэнцэх хэмжээтэй “ice” хэмээх метамфетамины төрлийн мансууруулах бодисыг Монголд суурьшсан хар тамхины мафын төлөөлөл хүлээн авч байсан.

 Хууль сахиулагчдын олж тогтоосноор Өмнөд Азийн улсуудад хар тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэж, худалддаг Африкийн гэмт бүлэглэлийн гишүүд манай улсад янз бүрийн халхавч доор суурьшаад  байгаа аж. Тэдний төлөөлөл болсон дөрвөн хүн дээрх “мөс”-ийг Тайландаас олон улсын шуудан илгээмж болон өмнөд хөршөөс ирж буй хүмүүсээр дамжуулан хил нэвтрүүлдэг, улмаар залууст зардаг байсан нь тогтоогдсон гэнэ.

 Монголд суурьшсан бүлэглэлийн толгойлогч Азийз нь “Ап лайн” гадаад хэлний сургалтын төвд цагийн багшаар ажиллахаас гадна Сонгинохайрхан дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тольт” бүрэн дунд сургуульд багшилж, хууль бус үйлдлээ халхавчилдаг байсан тухай яригдсан. 

 “Тольт” бүрэн дунд сургууль, нийслэлийн Боловсролын газар, БСШУСЯ-ныхан гадаадаас авч буй мэргэжилтэн багш нарыг ямар ч шалгуур, судалгаагүйгээр ажиллуулж байсан нь монгол залуусыг эрсдэлд оруулах хэмжээнд хүрсэн. Харин Монголд суурьшсан Африкийн гэмт бүлэглэлийн дөрвөн төлөөлөгчийн нэг нь Монголын үндэсний их сургуульд анагаах ухааны чиглэлээр сурч байв.

 Ийнхүү хар тамхичин багш, хар тамхины бүлэглэлийнхэн Монголын боловсролын байгууллагад ажиллаж, Монголын ирээдүй болсон үр хүүхдийн хувь заяагаар тоглож байгаа нь эмгэнэлтэй.
 Монголдоо хамгийн өндөр сургалтын төлбөртэй “The English school of Mongolia” олон улсын дунд сургуулийн захиргаа сургалтын албаны даргаар ажиллаж байсан, хар тамхичин Стивен Ричфиелдийг аль 2012 оноос мэдэж байсан ч арга хэмжээ авалгүй байснаар тэрээр дараачийн сургуульдаа багшилж байгаад хар тамхины хэргээр баривчлагдсан. Тухайн сургуулиуд нэр төрөө бодоод аль болох нуун далдлах, мэдсэн ч мэдээгүй дүр эсгэдэг юм байна. Ийм л багш, сургуулийн захиргааныхан Монголын боловсролын байгууллагад ажиллаж буй нь эмгэнэлтэй. Ер нь манай улсад багшилж буй гадаад багш нарын дийлэнх нь унаган англи хэлтэй болохоос биш мэргэжлийн тодорхой боловсролгүй, элдэв асуудалд холбогдсон гадаад багш нар байх нь элбэг гэнэ. Дээрх жишээнүүдээс ч харагдаж байна.

Б.ОДМАА

ЭХ СУРВАЛЖ: ATIME.MN

ЛИНК: http://atime.mn/view/article/?page=show&id=2460&fbclid=IwAR2ZCP3XBL45EHk5d7t3UJC433M93OYIT26m8ddeW7CeGoP1NnoONlEpU1c


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.