Сонгиныг уйлахгүйгээр хэрхэн хэрчих ёстой вэ?


Сонгиныг уйлахгүйгээр хэрхэн хэрчих ёстой вэ?

 

Сонгино бол өдөр тутмын бараг бүх төрлийн хоолонд хэрэглэгддэг дэлхий дахинаа түгсэн хамгийн түгээмэл, сайхан амттай амтлагч хүнсний ногоо. Гэхдээ сонгино хэрчинэ гэдэг асуудал шүү...

 

Өдөр тутам хоолоо бэлтгэхдээ сонгино хэрчих гэж нус нулимсаа барж, гар хуруугаа хэрччих гээд байна уу? Тэгвэл сонгино хэрчих хялбархан аргаас хүргэж байна. 

 

1. Эхлээд сонгины нэг талын үндсийг хэрчиж авна.

 

2. Дараа нь зурган дээр харагдаж байгаачилан дундуур нь хуваана. 

 

3. Ингээд хальсыг нь салгаж авсны дараа хэрчээгүй ишнээс нь барьж байгаад хар зураасаар зурсан хэсгийн дагуу жигд хэрчинэ. Гэхдээ дутуу хэрчиж үлдээнэ гэдгийг санаарай. 

 

4. Дараа нь хэрчсэн хэсгүүдийг хөндлөнгөөр нь жигд хэрчинэ. 

 

5. Ингэхэд сонгино жигд жижиг дөрвөлжин хэлбэрээр хэрчигдэх болно. 

 

Сонгиныг жижиглэн хэрчих ийм амархан байлаа. Харин сонгино хэрчих үед хамар дарвигнаж нус, нулимс гардаг шүү дээ. Их аагьтай сонгино хэрчих бүр ч хэцүү, нулимс асгарч сайн харж чадахгүйгээс гар хуруугаа зүсэж гэмтээх тохиолдол байдаг. Тэгвэл үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? 

 

Үүний тулд сонгино хэрчихдээ нүдний шил зүүгээрэй. Ингэснээр сонгины аагь нүд хорсгож нулимс гаргах нь бага байдаг. Мөн сонгино хэрчих үедээ шүдний чигчлүүр эсвэл шүдэнзний модыг үүдэн шүдэндээ сайтар зуугаарай. Энэ нь эрүү болон чамархайны булчинг чангалаж сонгины аагинд автах нь бага байдаг. Гэхдээ хамгийн сайн арга бол сонгино хэрчих үедээ амьсгаагаа түгжиж, нүдээ онийлгон хэрчвэл сонгино таныг уйлуулж чадахгүй. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.