Тэтгэврийн зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Энэ талаар Ерөнхий сайд асан С.Баяр халамжийн хавтгайрсан мөнгө буюу сонгуулийн өмнө бэлэн мөнгө амласан нь буруу байсан. Буруугаа хүлээе хэмээн жиргэжээ.
Тэрбээр. "Буруугаа хүлээе! 2008 сонгуулиар бид мөнгө амласан. Ардчилсан нам 1 сая гэхэд нь 1.5 болгож өсгөсөн. Олсон хэдээ хүүхэд, хөгшин, оюутан гээд ийш тийш тараасан. Авсан нь мартаж, өгсөн нь буруутдаг хорвоо. Сонгуулийн дүн ч шал эсрэгээр гардаг. 2012, 2016 энэ киноны 2, 3-р анги гарсан. Одоо 4-р анги?"хэмээжээ.
У.МАНДАХ
Сэтгэгдэл