Өнөөдөр хуульч, өмгөөлөгч Ц.Оргил УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслах Н.Энхзаяаг бусдад мөнгө тараасан талаар мэдээлэл хийж бичлэг дэлгэлээ. Тэрбээр хэлэхдээ "манай үйлчлүүлэгч Н,Х,Н,Т, Э нар нь нэрээ нууцалахыг хүсч, надаас сонгуулийн зөрчилтэй холбоотой мэдээллийг олон нийтэд дэлгэхийг хүссэн.
Тэдэнд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын шадар туслах Н.Энхзаяа нь тус бүрт нь 100 00 0 төгрөг өгсөн, энэ нь сонгуулийн тухай хуулийн 70-71 дүгээр зүйл ангийг зөрчиж байна. Мөн бидэнд Н.Энхзаяагийн бусдад мөнгө тарааж буй гэрчлэх бичлэг байгаа” хэмээн бичлэгийг үзүүлсэн юм.
Сонгуулийн тухай хуулийн 71.1.Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.
71.2.Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ хэмээн заасан байдаг.
Улмаар дээрх зүйл ангийг зөрчсөн учир энэхүү асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа, одоо БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжсэн гэв.
Түүнчлэн миний бие болон манай үйлчлүүлэгчид нь хэн нэгний талд биш бөгөөд сонгуулийг хууль зүйн дагуу явуулахыг хүссэн учраас өнөөдөр мэдээлэл хийж байна гэдгээ хэллээ.
У.Сайхан
Эх сурвалж: Хуульч, өмгөөлөгч Ц.Оргилийн хэвлэлийн хурал
Сэтгэгдэл