Б.Амарсайханыг СБД-ийн Цагдаагийн I хэлтэст шалгуулахаар өгсөн нь үнэн гэв


 [url=http://]http://[/url]Жүжигчин Б.Амарсайханы "Би юу хийчих вэ" бичлэг загатнасан газар нь маажив гэдэг шиг олныг багагүй шуугиулсан.  Энэхүү бичлэг цацагдсаны дараахан жүжигчин Б.Амарсайхан халдлагад өртсөн тухайгаа фэйсбүүк хуудаснаа бичсэн удаатай. Мөн "Херо" энтертайнмэнт энэхүү бичлэгийг МАН-ын захиалгаар хийсэн гэдгээ хэлсэн ч харин тус намын зүгээс  үүнийг хүлээн зөвшөөрөөгүй юм.  МАН-ынхан  "Херо" энтертайнментийг намын нэр төрд халдсан хэмээн шүүхийн байгууллагад өгөөд байгаа юм. 

Мөн өмгөөлөгч Б.Батбаяр жүжигчин Б.Амарсайханы "Би юу хийчих вэ" бичлэг Эрүүгийн хуулийн 82-д заасанчлан сонгуулийн хуулийг будилаантуулж, сонгогчдын эрхэнд халдах нь өөрөө 16-20 жилийн ялтай онц хүнд гэмт хэрэг хэмээн үзэж  Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулахаар өгсөн  байна.

Энэ талаар өмгөөлөгч Б.Батбаяраас тодруулахад, тэрээр "жүжигчин Амраагийн энэхүү үйлдэл нь "сонгуулийг будилаантуулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн санаа зорилгыг агуулж, ард олны амгалан тайван байдлыг алдагдуулж, айдас хүйдэст автуулан, оюун санааны хүчирхийлэл үйлдэх аргаар санаа бодлыг хувирган тогтворгүй болгох" гэмт хэргийн шинж агуулсан.

Сонгуулийн хуулийн 70.1.6-д сонгуулийн жил эхэлсэнтэй холбогдуулан  улс төрийн чансаа тогтоох зорилгоор сонгогчдын сэтгэгдэлд нөлөөлөхүйц хүчтэй зар сурталчилгаа хийхийг хориглоно гэж заасан байдаг.  

Тус бичлэг нь энэхүү хуулийн заалтыг зөрчсөн учир иргэд олон нийтийг будилуулж байна. Ийм учраас эрх бүхий байгууллагад Эрүүгийн хуулийн 82-р зүйлийг баримтлан шалгаж, цаана нь байгаа гэмт хэргийн санаа, зорилго агуулсан этгээдийг олж тогтоож өгөхийг хүссэн юм.

Жүжигчин Б.Амарсайхан өөрөө тус бичлэгийн зорилго санаа болон захиалагчийг үнэн зөвөөр нь илчлэх тохиолдолд эрүүгийн хуулиас чөлөөлөгдөх боломжтой" гэлээ.

Ш.Адъяамаа

Эх сурвалж:Breakingnews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.