Зөвхөн өмгөөлөгчдөд ирж буй “нууцлаг” смс


Хэрвээ хэн нэгэн эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа бол хавтаст хэргийн мэдээллийг задруулахыг хориглодог. Эрүүгийн хэргийн баримтыг зөвхөн прокурорын зөвшөөрөлтэйгээр олон нийтэд тодорхой хэсгийг мэдээлдэг ЭХ-ийн 257-р зүйлд заагдсан хуультай. Харин энэ хууль Л.Гансүх нарыг шүүх хурал дээр зөрчигдсөн. Өөрөөр хэлбэл шүүх хурлыг шууд дамжуулж, эрүүгийн хэргийн талаархи мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох асуудлаар прокурорын байгууллагаас ямар ч зөвшөөрөл аваагүй байдаг. Ингэснээр уг шүүх хуралд оролцогч нарыг сандрах балмагдах үүнээс болж олон нийтэд буруутай мэт харагдах байдлыг бий болгосон байдаг. Үүнийг ч өмгөөлөгчид овжноор ашиглаж хохирогч гэрч нарын сандарч мэгдэж байгааг ашиглан шоудаж шүүх прокурорыг гэм буруутай мэт харагдуулж шүүн таслах ажиллагаанд саад учруулах гэсэн ЭХ-ийн 245-р зүйлд байх эрүүгийн гэмт хэргийг үйлдэх нөхцлийг бүрдүүлсэн. Нөгөө талаас Eagle телевиз шууд дамжуулалтын үеэр иргэдийн санал асуулгыг авч тэд ч бүгд хууль судлаачид мэт урьдчилсан дүгнэлтээ гаргацгааж байсан нь шүүхэд зориудаар нөлөөлөх гэсэн оролдлого гэдгийг хуульч, өмгөөлөгчид хэлж байна.

Нэгэнт хуулиа ингэж зөрчиж байгаа юм чинь цаашид энэ мэтээр хуульд заасан аргаар хуулиа зөрчих эрх хүн бүрт нээлттэй гэсэн үг. Тиймээс хуульчдийн гар утсанд ийм смс ирж байна.

Зөвхөн өмгөөлөгчдөд ирж буй “нууцлаг” смс

Өөрөөр хэлбэл Eagle телевиз шүүх хурлыг үнэ төлбөргүй дамжуулсан гэдэг. Үүнийгээ өмгөөлөгчдийн ажиллаж байгаа хэргийн шүүх хурлыг үнэгүй шууд дамжуулж батлах ёстой гэдэг утгаараа энэхүү смс "нисэж” байгаа ажээ.

Л.Гансүх нарын шүүх хурлын шууд дамжуулалтын талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж: "Манайх шиг теле сериал үзэж байгаа юм шиг шууд дамжуулдаггүй. Энэ нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг боловсронгуй болгох зэрэг олон асуудлыг бодлогын түвшинд судалж, шийдвэрлэх шаардлагатай гэдгийг бэлхнээ харуулсан зүйл боллоо гэж бодож байна. Наад зах нь гэрч, шинжээчийн мэдүүлгүүд, нотлох баримт шинжлэн судлах процесс зэрэг нь нууц байх ёстой атал олон нийтэд шууд цацчихсан. Энэ зүйлд бид хаана хаанаа бэлэн биш байлаа. Үүнээс санаа сэдэл авч олон зүйлийг судлах, хийх шаардлага бий боллоо.” Гэдгийг Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа дурьдсан байдаг.

Хуулинд зааснаас бусад тохиолдолд буюу хэргийн нууцлалтай холбоотой тоо баримтаас бусад шүүхийн ажиллагаатай холбоотой үе шатууд нээлттэй болдог. Л.Гансүх нарын шүүх хуралдаан шиг хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүх ажиллагааг нь шууд дамжуулан олон нийтэд үзүүлдэг практик дэлхийн бусад улс оронд бараг байдаггүй. Олон улсын практикаас харахад эрүүгийн шүүх хуралдааныг гэрч, хохирогч, иргэдийн төлөөлөгчийн аюулгүй байдлын үүднээс бүүр хуулиар дамжуулахыг хориглож, бусдыг нь тусгай журмаар зохицуулан дамжуулдаг. Одоо Л_Гансүх нарын хэрэг, хэргийг эцэслэн шийдээгүй байхад нууц гэх баримтгүй болсон. Энэ бол хуулиа мэддэг байж зориуд санаатай зөрчсөн өмгөөлөгч нарын буруу. Харин Eagle телевиз гэнэтийн дэвшил хийж, шүүхэд нөлөөлөхийг завдаж, хуулиа зөрчсөн. Үүнийгээ цайруулахын төлөө өмгөөлөгчдийн ажиллаж байгаа шүүх хурлуудыг шууд дамжуулах эсэхийг харж л байя... Бантсан хүн хүн алах нь уу? Эсвэл айх, ичих мэдрэхүй нь ажиллаж дахин ийм ил тодоор шүүх хуралын бүх ажиллагааг дамжуулахгүй байх нь уу? Харж л байя.

Мөн Л.Гансүх нарын хэрэгт гэрч, хохирогч, шинжээчээр оролцсон бүх хүн зураг хөрөгтэй олны өмнө заларч олон нийт ч элдвээр доромжилж телевизээр хүнийг яаж гутаан доромжилж болдогийг харуулсан. Энэ нь ЭБШХ-ийн 10.4 дэхь хэсэгт байх "..Хэнд ч болов ...хүнлэг бус хэрцгий хандаж, нэр төрийг доромжилж болохгүй.” гэсэн заалтыг зөрчсөн болохыг харуулж байгаа. Л.Гансүх нарын хурал нь ЭБШХ 189.1 дэхь хэсэгт "байцаалтын мөрдөн материалыг гагцхүү прокурорын зөвшөөрснөөр, түүний бололцоотой гэж үзсэн хэмжээгээр олон нийтэд мэдэгдэж болно.” гэсэн хуулийн заалтийг зөрчсөн. Шүүх хуралдаан нээлттэй явагдаж болох боловч эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаагаар цугларсан хэргийн нууцлалтай холбоотой баримтан дээр заавал прокуророос зөвшөөрөл авдаг хуулийн зохицуулалттай юм байна. Шүүх хэмжээгүй эрх мэдэлтэй боловч Хэрвээ энэхүү мсж үнэн бол одоо МУ-д гэмт хэрэгтэн бүр шүүх хурлаа нээлттэй нэрийн хууль зөрчин явуулж , шүүгч прокурорыг чичрүүлэн, олон нийтэд өрөвдүүлэх тактик хэрэглэн гэм буруугүй гэгдэн ялаас мултран ард олныг хохироож байх"сайхан цаг” ирсэн байна. Гансүхийн өмгөөлөгч нарт дураар аашлах /ЭХ-ийн 256.1/ гэмт хэргийг үйлдэх эрх байхгүй юм.

А.Баярмаа


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.