Шүүх хуралдаанд албадан ирүүлэх байсан гэрч н.Жигжид, н.Сономпил нар гадаад явсан учраас Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж эдгээр гэрчүүдийг шүүх хуралд ирүүл. Эсвэл албадан ирүүлэх бичгээ хүчингүй болго хэмээн шаардлага тавьсан юм.
Уг шалтгаанаар завсарласан шүүх хурал эргэж хэвийн хуралдаж эхэлсэн ч дахин ийнхүү завсарлалаа. Шүүх хуралд гэрчээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг иржээ. Мөн шүүх хурлыг нээлттэй мэтгэлцээн байдлаар явуулж байсан юм.
Л.Гансүхийн өмгөөлөгч нь өмнөх шүүх хурал дээр шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Гэсэн ч татгалзсан шүүгч болох н.Идэр нар дахин шүүх хуралд оролцохоор орж ирсэн учраас Ц.Баасандорж өмгөөлөгч уг шүүх хурлыг хууль бус хэмээн үзэж байгаа юм.
Мөн хэргийн Ерөнхий шүүгчээр ажиллах шүүгч нь өчигдөрхөн энэ хэргийг авсан шинэ шүүгч аж. Гэтэл нэг хоногийн хугацаанд бүтэн 40 хуудас хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй учраас шүүгч хэт нэг талыг барьсан шийдвэр гаргах, асуудлыг ойлгохгүй бусдын амаар шийдвэр гаргах магадлал өндөр хэмээн Ц.Баасандорж өмгөөлөгч ярьсан юм.
Ж.Отгон
Сэтгэгдэл