Тус сургуулийн барилга нь анх 1956 онд ХААДС-ийн харъяа мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн жижиг амьтан судлалын лабораторийн зориулалтаар баригдаж ашиглалтад орсон бөгөөд 1965 онд 32 дугаар сургуулийн хичээлийн байр болсон байна.
Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 6 удаагийн дүгнэлт акт гарч байсан байна. Ийнхүү энэ онд Засгийн газрын тогтоолоор төр хувийн хэвшлийн түншлэл, концессийн гэрээгээр тус сургуулийн барилгын ажил хийгдэхээр болжээ. Удахгүй Зайсан орчмын хүүхдүүд шинэ сургуульдаа, гэртээ ойрхон, тав тухтай нөхцөлд хичээллэх нөхцөл боломж бүрдэх юм.
Сэтгэгдэл