"Хятадуудад хэн газар өгөв” гэсэн гарчигтай нийтлэлийг өмнө манай сайт мэдээлж байв. Тэрхүү нийтлэлд Улсын комисс хүлээж аваагүй байхад айлууд нь нүүж ороод суурьшсан. Халаалтаа аваагүй, зөвшөөрөлгүй гэх мэтээр иргэдээс олон гомдол дагуулсан тухай, "Алтан сан” цогцолборын эзэн нь хятад хүн байдаг бөгөөд тэр хүнд хэн газар авч өгсөн. Эхний хэлсэн үнэнээсээ буцаж өндөр үнэ ханш нэхэж иргэдийг чирэгдүүлж байгаа тухай мэдээлж байв.
Тухайн үед энэ талаар авсан арга хэмжээ үгүй, ганц хоёр албаны хүн очиж юм асуусан болоод өнгөрсөн байв. Тэгвэл өнөөдөр Алтансан” цогцолбор”-ын 300 гаруй өрх айл гудамжинд гарах дээрээ тулж. Дүн өвлийн хүйтэнд тэд нялх нойтон хүүхдээ тэврээд настайчуудаа хөтлөх нь хөтөлж үүрч дүүрэх нь үүрээд хаачих вэ.
Айлуудын хаалган дээр нь "... -р сарын ...-ны өдрийн дотор байрыг чөлөөлнө үү, Заасан хугацаанд байрыг чөлөөлөөгүй тохиолдолд албадан гаргана ...” гэсэн шүүхийн бичиг нааж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан "...Иргэдийн амар тайван аж төрөх... эрхийг зөрчиж буй үйлдэл юм.
Оршин суугчдаас энэ талаар тодруулахад миний нэр, хаалганы дугаарыг битгий бичээрэй гээд "Иргэд бид гомдолтой байна. Байрныхаа мөнгийг бараг төлөөд дуусаж байгаа. Гэтэл Хятад эзэн нь гэмт хэргийн улмаас баригдсан... Монгол эзэндээ нэг ч төгрөг өгөөгүй юм гэнэ. Тиймээс "монгол эзэн” нь биднийг хөөгөөд байгаа. Хөхөө өвлийн хүйтэнд хаачихаа ч мэдэхгүй байна... Энэ арай хэтэрч байгаа биз дээ. Барилга барих компаниуд хаанаас зөвшөөрөл, тендерээ авдаг юм бэ... Бид ийм луйварчид гэж үнэндээ мэдээгүй. Удахгүй Улсын комисс хүлээж авна гэсээр бараг 2 жил болох нь. Манайхтай ижил эрх нь зөрчигдөж байгаа 300 гаруй айл байгаа.
Бид тодорхой хэмжээнд урьдчилгаа өгөөд бага багаар мөнгөө төлөөд л явж байсан шүү дээ. Үүнийг зохицуулж өгөх төр засаг байна уу.
Дайн байлдаантай оронд ч хүмүүс дасан зохицоод харьцангуй тайван байдаг байх. Гэтэл бид өнөөдөр ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ. Гэртээ орсон хойноо хэзээ хаалга балбах бол гэж айна. Ажилдаа явахдаа орой ирэхэд хамаг юмыг маань гаргаад хаячихсан байх вий гэж бодсоор ирээд гэртээ хулгайгаар шахам орно... Хэдий болтол бид ийм байдлаар амьдрах юм бэ.” гээд нулимс унагахад тэвэрсэн хүүхэд нь даган уйлж байв. Эмгэнэлтэй дүр зураг...
Туурга тусгаар Монгол Улсын маань нийслэлд хятад иргэн барилга бариад, иргэдийг нь хуурч мэхлээд байхад харьяа яам тамгын газрууд нь юу ч мэдээгүй сууж баймааргүй л юм. Хятад иргэд 800-гаараа байна гэсэн бол ямар их сүр бадруулж ирэх бол. Тэгвэл 1 хятад иргэн 1100 гаруй хүний эрхийг зөрчиж, тэднийг луйвардчихаж...
Эндээс маш олон "яагаад”-ыг асууж болно. Хятад иргэн хэнээр газар авахуулж барилга барив. Эсвэл газар авахын тулд хэнд ямар хэмжээний авлига өгөв. Яагаад Монгол эзэнд нь нэг ч төгрөг өгөөгүй юм. Гэнэт яагаад оршин суугчдыг нь хөөж гаргах дээрээ тулав гэх зэргээр...
Монгол хүн Монголынхоо газар шороон дээр, эх нутагтаа тайван амгалан сууж яагаад болохгүй байна вэ.
Гэмт хэрэгтэн гэх хятад иргэнд хэн анх газар авч өгөв... Байрныхаа 40 орчим хувийг нь, зарим нь бүр 80-90 хувийг нь төлчхөөд байхад байрнаас хөөж байгааг юу гэж ойлгох вэ.
Иргэд хэд хэдэн удаа дүүргийнхээ Засаг ноёнд үг дайсан ч Баянзүрх дүүргийн Засаг даргаэнэ үйлдийг мэдээгүй мэт чив чимээгүй байгаа аж.
Барилга хот байгуулалтын сайдаа, таны хариуцсан салбарын нэг балаг энгийн иргэдийн эрхийг ийнхүү зөрчиж байгаад анхаарлаа хандуулна уу.
Сэтгэгдэл