Мексикийн нэр хүндтэй Corona шар айргийг одоогоор дэгдээд буй шинэ төрлийн коронавирусийн үүсгэгч хэмээн андуурах хандлага зарим оронд газар аваад байна. Тэр бүү хэл уг шар айргийг уусан 130 хүн амь насаа алдсан гэх мэдээлэл цахим сүлжээнд тархсан аж.
Мэдлэг, мэдээллээр дутмаг цахим хэрэглэгчид, “Корона шар айргийн вирус”, “Шар айрагны вирус” гэсэн түлхүүр үгсийг Google орчинд ихээр хайх болсон нь статистикаас харагдаж байгаа юм.
Харин голдуу Камбож, Дани улсуудын иргэд дээрх хайлтыг хийж байгаа нь сонирхолтой. Түүнчлэн АНУ-ын зах зээл дээр Corona шар айргийн борлуулалт унаж, хувьцааны үнэ буужээ.
С.Чичүүлэн
Эх сурвалж: eguur.mn
Сэтгэгдэл