Антарктид түүхэн дээд хэмжээндээ хүрч халав


Дэлхийн өмнөд туйл болох Антарктидын нэг хэсэгт Цельсийн 18.3 хэмийн дулаан агаарын температур бүртгэгдсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Аргентины Эсперанза судалгааны бааз Пүрэв гарагт ийм агаарын температурыг хэмжсэн байна. Өмнөх дээд үзүүлэлтийг 2015 оны гуравдугаар сард хэмжиж байсан нь Цельсийн 17.5 хэм байжээ.

Температур хэмжсэн газар нь Антарктидын баруун хойд эрэг буюу Антарктидын хойг юм байна. Мөсөн тивийн бусад хэсгээс энэ хэсэгт дулаарал хамгийн эрчимтэй явагдаж байгаа юм.

Хэмжилтийг баталгаажуулсан НҮБ-ын Дэлхийн Метеорологийн Байгууллагын төлөөлөгч Клэйр Нуллис “Энэ бол зун цагт ч Антарктид тивтэй холбож ойлгох аргагүй хэвийн биш тоо юм” гэж сэтгүүлчдэд мэдэгджээ. 

Антарктид тивийн агаарын температур сүүлийн 50 жилийн хугацаанд Цельсийн 3 хэмээр нэмэгдээд байгаа юм.  Дэлхийн дулаарлын нөлөөгөөр тус тивийн мөсөн бүрхүүл хайлж дуусвал далайн түвшин одоогийнхоос хамгийн багадаа 3 метрээр нэмэгдэнэ гэсэн тооцоо байдаг. 

Р.Төмөр   

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.