АНУ-ын Сангийн яам “Путины мөнгийг угаадаг” хэмээн Дерипаскаг буруутгав


АНУ-ын Сангийн яамны Гадаадын хөрөнгийг хянах газар (OFAC) Оросын бизнесмен Олег Дерипаскаг Ерөнхийлөгч В.Путины мөнгийг угаадаг гэж үзэж байгаа тухай Financial Times сонинд бичжээ. 

Сонинд өгүүлсэнээр, Дерипаска Ерөнхийлөгч В.Путины мөнгийг корпорациараа дамжуулан угаахын тулд 2017 оны есдүгээр сард ГАЗ компанийн IPO-г болиулсан гэжээ. Үүн дээр үндэслэн АНУ-ын Сангийн яам Дерипаскад тавьсан хориг арга хэмжээгээ хэвээр үлдээж байна.

Харин Олег Дерипаска уг мэдээллийг ямар нэгэн баталгаа байхгүй цуу яриа гэлээ. Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Энэ бүгд худал” хэмээн FT сонинд мэдэгджээ.

Сануулахад, 2918 оны наймдугаар сард Олег Дерипаскийн "Русал", "En+ ба Евросибэнерго" компаниуд АНУ-ын хоригт орсон юм. Ноён Дерипаскийн зүгээс компанийн хяналтаа өгснөөр хоригийг 2019 оны нэгдүгээр сард цуцалсан байжээ. Тэр жилийнхээ долоодугаар сард En+ компани шинээр Калининград мужид дахин бүртгэгджээ.

Ш.Самбуу


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.