Европ дахь ковидийн гол цөм нь Франц


Өчигдрийн байдлаар Өрнөд Европын энэ улсад халдварын 1000 орчим тохиолдол бүртгэгдэж, нас барагдсын тоо 16 болсныг АА агентлаг уламжилжээ. Мэргэжилтнүүд Францыг Европ дахь халдварын гол голомт гэж үзэж, улс орнууд иргэдээ тус улс руу зорчихгүй байхыг анхааруулсаар байна.  Францын парламент болох Үндэсний ассамблейнх нь гурван гишүүн вирусийн халдвар авч, эмчилгээ хийлгэж байгаа аж.

Ерөнхийлөгч Эммануэль Макрон "Манай эх орон коронавирусийн нэн аюултай бүс нутаг болсон тул бид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ. Гэхдээ бид энэ өвчнийг хяналтдаа авч чадна" хэмээн ард иргэддээ хандан хэлжээ. Францын Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр хэвлэлийн хурал хийж байгаа юм. Оросын зарим эрдэмтэд Францыг Европ даяар Ковид-19 тархах гол үүр уурхай болж байна хэмээн онцолсныг АиФ сануулжээ.

Б.Батцэцэг

Эх сурвалж: АА, Аргументы и Факты


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.