Японы угсаа залгамжлах шинэ хунтайжийг ирэх сард танилцуулна


Хэдийгээр шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор өөрчлөлт оруулж магадгүй байгаа боловч Японы Засгийн газар угсаа залгамжлах шинэ хунтайж Акишиног танилцуулах ёслолыг өмнө нь товлосны дагуу дөрөвдүгээр сарын 19-нд зохион байгуулахаар төлөвлөж байна гэж тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга мэдэгджээ. 

“Бид энэхүү ёслолын ажиллагааг төлөвлөгөөний дагуу зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Үүний сацуу Засгийн газар халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа тавина” гэж тэрбээр хэлсэн байна. Өдгөө 54 настай хунтайж Акишино бол 2019 оны тавдугаар сарын 1-нд хаан сэнтийд заларсан Японы шинэ эзэн хаан Нарухитогийн төрсөн дүү бөгөөд ахынхаа дараа хаан ширээг залгамжилна. Харин угсаа залгамжлах хоёр дахь хүн бол Акишиногийн хүү  одоо 13 настай Хишахито юм.

 

Д.Жаргал


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.