Шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхий дахинд түгшүүр төрүүлж байгаа энэ үед халдварын тохиолдол илрээгүй цөөн хэдэн улс үлдсэний нэг нь Туркменистан. Гадаадын улс орнууд тус улсыг халдварт өвчний талаарх мэдээллээ нууцалж байна гэж үзэж байгаа ч Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов коронавирус эх оронд нь ямар ч аюулгүй гэж үзсээр байгаа.
Гурбангулы Бердымухамедов энэ сарын 19-нд нийслэл Ашхабадын өмнөд хэсэг дэх шинэ бүтээн байгуулалттай танилцлаа. Тэрээр Туркменистаны анхны Ерөнхийлөгч Сапармурат Ниязовын домогт хүлэг морь Янардагт зориулан босгож байгаа хөшөөг үзэж сонирхоод тэндээсээ дугуй унан, 20 км явж, "Bitaraplyk binasy” цогцолборт аяллаа дуусгасан байна.
М.Сугар-Эрдэнэ
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл