"Луна-25" буугч аппаратыг 2021 онд сар руу илгээснээс гурван жилийн дараа "Луна-26" аппаратыг хөөргөхөөр төлөвлөсөн байна. 1976 онд Зөвлөлтийн сүүлчийн сансрын аппаратыг ("Луна-24") Сар руу илгээсэнээс хойш хэдэн арван жилийн дараа Оросын мэргэжилтнүүд манай гаргийн дагуул дээр зөөлөн газардах технологийг турших зорилгоор "Луна-25" -ыг илгээх аж. 2025 онд "Луна-27" буугч аппаратыг хөөргөхөөр төлөвлөсөн байна.
"Луна-25" нь сарны өмнөд туйлыг судлах, мөн зөөлөн буух технологийг хөгжүүлэхэд зориулагдсан бол "Луна-26" дэлхийн цорын ганц дагуулын гадаргууг алсаас тандан судлах, зураглал хийх ёстой байна. Харин "Луна-27" аппарат нь Сарны өмнөд туйлын хөрснөөс дээж авч, судлах аж.
https://montsame.mn/mn/read/221294
Сэтгэгдэл