Топ Д.Пүрэвсүрэн охиноороо гоёв


Топ Д.Пүрэвсүрэн охиноороо гоёв"Гоёлын даашинз" киноны дүр нь хаа очиж өөрт нь их наалдсан гэх үнэлгээг авдаг ч уйгагүй хөдөлмөрч жүжигчин бол топ Пүүжээ. Нэг төрөөд л нэг кинонд уригддаг тэрбээр хоёр дахь охиноо төрүүлсний дараа "Лардьма"-д тоглосон. Харин гурав дахиа амаржсаны дараа "Давхар цохилт", "Хожлын нүүдэл" киногоор үзэгчидтэй уулзав. Тэр Алдарт эхийн одонд тун ойрхон буй. Нүүрэндээ будаггүй эгэл жирийн гэрийн эзэгтэйн дүрээр фэнүүдтэйгээ мэндчилэх болсон Пүүжээ дунд охиноо харуулах болж. Харин М.Мөнхжин нь алин хэзээний од том охин болсон. Айлын том эгчид хоёр дүүгээ асрах ээждээ туслах гээд зав зай хомс биз. Харин үеийнхэн нь охины фэйсбүүкийг хайж интернэтээр нэг эрэл сурал болдог юм билээ. Пүүжээгийн нөхөр "Ханаду Майнз"-ын захирал Ганбаяр урд нь хоёр ч амьдралтай байсан ч энэ удаад бат суурьтай амьдрал босгон гэргийгээ үнэтэй машин тансаг сууцанд тухлуулан байгаа. Аз жаргалтай топ бүсгүй хүүхдүүдээ эрхлүүлэн гэрийн эзэгтэйн үүргээ биелүүлсэн шиг хааяа реклам кинонд тоглон сэтгэл тайван амьдарч буй нь атаархам талаар хүүхнүүд ярилцдаг. Цуутай хүүхэн хуримгүй ч бас биш юмаа.

Э.Эгдэрмаа


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.