Э.Бат-Үүл У.Хүрэлсүхийг мэтгэлцээнд дууджээ


Ардчиллын анхдагчдын нэг Э.Бат-Үүл З.Энхболдыг хаана нэр дэвшинэ, тэнд нь очиж өрсөлдөнө гэж дуугарч байсан ч яг мандат хуваарилахын өмнөхөн тэд гар барьсан. Ингэснээр Э.Бат-Үүл нам дотроосоо биш гаднаас жинхэнэ супер өрсөлдөгч хайх шаардлагатай тулгасан юм. Тэрээр Хэнтий аймагт АН-ын багаа ахлан өрсөлдөж, У.Хүрэлсүх, Э.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нарын багтай нүүр тулахаар сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлээд буй.

Э.Бат-Үүл хаана ч явсан ардчиллын зарчим, хувь хүний эрх чөлөө, хувийн хэвшил дээдлэх талаар ярьж явдаг хүн тул Хэнтийд очингуутаа МАН-ын дарга У.Хүрэлсүхийг халз мэтгэлцээнд дуудсан байна. Мэтгэлцээнээр тэд Хэнтий нутгийн цаашдын хөгжлөөс өгсүүлээд улс орны чанартай олон асуудлаар “үзэлцэх” боломжтой гэж үзсэн байна. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд Э.Бат-Үүлд ямар нэгэн хариу өгөөгүй байгаа бөгөөд тэрээр нийт 29 тойргоор явж, намын нэр дэвшигчдээ эргэж тойрох, ард түмэнд хандаж уриалга хийж үндсэн үүргээ гүйцэтгэж яваа юм.  

Г.Итгэл

Эх сурвалж: eguur.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.