Гүрж улс НАТО стандартын гар бөмбөг, пуужингийн үйлдвэрлэнэ


Гүрж улс Умард Атлантын цэргийн эвслийн стандартаар гар бөмбөг, пуужин зэргийг үйлдвэрлэж эхэлсэн тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Ираклий Гарибашвили мэдэгджээ. “Миний тушаалаар гранат харвагч, гар бөмбөг, пуужинг НАТО-гийн стандартаар үйлдвэрлэх болсон. Энэ төсөл дээр ажиллаж буй хүмүүст баяр хүргэмээр байна.

Тэдний Гүрж улсын өмнө байгуулсан гавьяа зүтгэл асар их” хэмээн Гарибашвили телевизийн ярилцлагын үеэр хэлжээ. Мөн ойрын хугацаанд сум үйлдвэрлэх үйлдвэр байгуулах амлалтаа биелүүлнэ гэлээ. Өнгөрсөн гуравдугаар сард Тбилисийн дагуул хотод НАТО-гийн командын байр барьж байгаа нь тодорхой болсон бөгөөд 2021 он гэхэд байгууламжийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 

Ш.Самбуу


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.