Сурталчилгааны самбарыг хутгаар сийчсэн хэрэгтэнд хуулийн дагуу хариуцлага тооцно


 

Сурталчилгааны самбарыг хутгаар сийчсэн хэрэгтэнд хуулийн дагуу хариуцлага тооцно

 

Сэрэмжлүүлэг: 2020.06.11-ны өдөр сонгуулийн сурталчилгааны самбарыг олноор нь хутгаар сийчиж хорлон сүйтгэсэн тохиолдлыг үйлдэл дээр нь баримтлуулж авлаа.  Цагдаагын байгууллагын зүгээс сурталчилгааны самбарыг санаатайгаар сийчсэн этгээдийг барьж тогтоон, хяналтын ажил явагдаж байгаа тухай хэлсэн юм.
Бичлэг дээр харсанчлан тухай иргэн гэмт үйлдлээ өөрийн гар утсан дээрээ зурах авах, бичлэг хийх зэргээр баримтжуулж буй дүр зураг харагдаж байна. 
Улмаар захиалагч этгээдэд хийсэн ажлаа баримттайгаар үзүүлж ажлын хөлсөө авдаг байх гэсэн таамаг төрүүлж байна. 
Энэ мэт нэр дэвшигч болон сонгуулийн ажилчдад санаатайгаар хохирол учруулж буй иргэдэд хуулийн дагуу хатуу арга хэмжээ авдаг болохыг сануулж, байна. 
 
Бичлэг үзэх: 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.