УИХ-ын 2016 оны сонгуулийн сурталчилгаа энэ сарын 11-нээс албан ёсоор эхэлсэн билээ. Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчид сурталчилгаа, ухуулах самбарыг цавуулаг зүйл ашиглахгүйгээр гудамж, гэрлийн шоно, ухуулах байрны хана зэрэгт тогтоож байгаа. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарыг сүйтгэн урсан хэд хэдэн тохиолдол гарчээ.
Өчигдөр орой л гэхэд 57-р тойрогт УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Л.Болдын сурталчилгааны самбарыг эвдэж сүйтгэсэн хэрэг гарсан.
Хэрэв нэр дэвшигчийн самбарыг урсан этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм.
Ш.Аагий
Эх сурвалж:Breakingnews.mn
Сэтгэгдэл