Энэ ГАРЦ-ыг хийсэн, хийлгэсэн, хянасан дарга цэргүүд бүгд гэгээрэх болтугай


Энэ ГАРЦ-ыг хийсэн, хийлгэсэн, хянасан дарга цэргүүд бүгд гэгээрэх болтугайЭнэ гарцыг хийсэн, хийлгэсэн, хянасан дарга цэргүүд бүгд гэгээрэх болтугай, гэгээрэхгүй юм бол арга хэмжээгээ авхуулж хариуцлагаа хүлээгээд ажлаа өг.
Хариуцлагагүй гэхэд дэндү хариуцлагагүй юм байна.

Шинэчилэгдэн мөрдөглөж эхэлсэн хуулиар бол.... замын тэмдэг, тэмдэглэл, ...ийг стандартын дагуу бүрэн бүтэн байрлуулаагүйгээс замын хөдөлгөөнд оролцогчид буруу мэдээлэл өгч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, хэрэг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээний тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гээд 54.15-т нь заачихсан байна.

Асуудал бол тодорхой:
Нэгдүгээрт: Энэ гарцыг маш хурдан, болж өгвөл 12 цагийн дотор л засах хэрэгтэй, цаана нь хүний амь яригдах асуудал.

Хоёрдугаарт: Үүнийг хариуцсан албан тушаалтанд ЗХАБТХ-ийн 54.15 дугаар зүйлд заасны дагуу арга хэмжээ авч иргэдэд мэдэгдэх нь зөв байх.Тэгэхгүй бол арай дэндэж байна.

Сармагчин шиг сэтгэхээ больцгооё л доо.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.