Ийм нэг "зарлалын самбар", уг нь жолооч нарт анхааруулах нь зөв л
дөө. Харин замын ийм мэдээллийн байгууламж байдаггүй. Учрыг нь хэлье:
Ийм самбарыг хүний давагдашгүй хүчин зүйл болох үер ус, гал түймэр,
газар хөдлөлт зэргээс шалтгаалан зам эвдэрч түүнийг "хүн" өөрөө сэргээн
засварлаж байх хугацаанд " бид засаж байгаа шүү та бүхэн болгоомжтой
яваарай, удахгүй хэвийн болно" гэж ойлгуулах зорилгоор "түр" тавина.
Түүнээс биш чанаргүй зам тавьчихаад, тэр нь автомашины хөдөлгөөнөөс
шалтгаалж эвдрэхэд нь засварлахын оронд "ийм самбарыг хугацаагүй
тавьчихаад" олон жил санаа амар суух нь буруу. Үүнийг олж харах тархи
байгаа гэдэгт найдаж байна, ядаж үг үсгийн алдааг нь шүү.
Харин анхааруулах зорилго бүхий замын тэмдэг бол цаг хугацаа үл харгалзан байнга байх нь дамжиггүй.
Шинэчилэгдэн батлагдсан хуулинд үүнийг хэн хариуцах, хариуцлага хүлээх
талаар тодорхой байгаа, эсвэл бас л зөвхөн жолооч нарт үйлчилдэг хууль
болчихвуу?
Замаа засч, зарлалын самбараа авч хая.
С.Энхтөр Enkhtur Sambuu
Гадаадад байдал ийм байна
Сэтгэгдэл