Малчид Монполимет группт талархалтай хандаж байна


Монполимет групп 12 жил "Уул уурхайн салбарын шилдэг нөхөн сэргээгч байгууллага”-аар шалгарсан. Өнөөдрийн байдлаар олборлолт явуулсан нийт талбайнхаа 94 хувьд нь техникийн нөхөн сэргээлт, 61 хувьд нь биологийн нөхөн сэргээлт явуулаад байна.

Нөхөн сэргээлтээрээ уул уурхайн салбарын бусад компаниудад жишиг болдог Монполимет группт Төв аймгийн Заамар сум болон Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэд ам сайтай байдаг. Учир нь Монполимет групп улсдаа анх удаа Булган аймгийн Бүрэнхангай суманд нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд Тосон хиймэл нуурыг бий болгосон юм.

Мөн Төв аймгийн Заамар суманд нөхөн сэргээлтийн загвар паркийг бий болгоод байна.

Үүнээс гадна 2012 оноос "Их уст Туул” ТББ-тай хамтран Туул голын эхийг хамгаалах, ойжуулах ажилд оролцсон бөгөөд Туул голын эх Галтай Булнайн аманд нийт 70 га талбайд зургаан зүйлийн 15 мянган мод тарьж хүлээлгэн өгсөн юм.

1-web

5-web

Монполимет групп олборлолт явуулсан талбайдаа биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг явуулдаг. Өнөөдрийн байдлаар техникийн нөхөн сэргээлтийг 747.8 га талбайд, биологийн нөхөн сэргээлтийг 483.7 га талбайд хийгээд байна.

12

Бид биологийн нөхөн сэргээлтийг дөрвөн төрлөөр хийдэг. Тодруулбал:

  1. Олон төрлийн модны ойн төгөл бий болгох,
  2. Малын бэлчээр бий болгох,
  3. Хиймэл нуур цөөрөм байгуулах,
  4. Жимсний мод бутны ойн төгөл бий болгох. Энэ хүрээнд дараах ажлуудыг хийсэн байна.

2

Одоогоор ойжуулах үйл ажиллагааг 220 га талбайд явуулсан бөгөөд нийтдээ 12 төрлийн мод тариалаад байна.

2011 онд Төв аймгийн Заамар сумын нутагт олборлолт явуулсан талбайдаа жимсний мод бутны төгөл байгуулсан бөгөөд уг тайлбайдаа чацаргана, үхрийн нүд, үрэл тарьж ургуулсан. Уг талбайгаасаа жилдээ 400 литр чацаргана, 100 литр үрэл, 100 литр үхрийн нүд хураан авч байна.

5

Түүнчлэн олборолт явуулсан 240 га  талбайд бэлчээрийн олон наст ургамал тариалсан бөгөөд Заамар болон Бүрэгхангай сумын малчид малын бэлчээр бэлдэж өгсөнд ихээхэн талархалтай ханддаг юм.

Үүнээс гадна Монполимет групп уурхайн ажилчдынхаа аюулгүй, тав тухтай орчинд ажиллах, эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан хоол ундаар үйлчлүүлэх зэрэг эрхийг дээд зэргээр хангаж ажилладаг юм. Энэ хүрээндээ өнгөрөгч 2009 онд "Эрүүл хүнс” уриан дор 30 га талбайд төмс хүнсний ногоо тариалж эхэлсэн. Уг талбайгаас жилд 100 орчим тонн төмс, 5-6 тонн шар, хүрэн манжин, 10 тонн лууван, 5 тонн байцаа хураан авч байна. Ингэснээр ажилчид маань эрүүл хөрсөнд ургасан экологийн цэвэр хүнсний ногоог хүнсэндээ хэрэглэж байна.

Эх сурвалж: http://garamjav.mn



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.