Ерөнхий сайд Хүрэлсүхийн тэргүүлдэг холбооныхон ОЛНООРОО хоолны хордлогод орсон уу


Ерөнхий сайд Хүрэлсүхийн тэргүүлдэг холбооныхон ОЛНООРОО хоолны хордлогод орсон уу

 

Байгууллагынхаа ойг тэмдэглэж байгаа хоолны хордлогот халдвар авсан дуудлага өнгөрсөн шөнө /2020.08.28/ ХӨСҮТ-д ирсэн байна. Ойн баярт оролцсон 50-60 хүн хоолны хордлогод орж, 14 нь ХӨСҮТ-д хүргэгдсэн бөгөөд хоёр хүн эрчимт эмчилгээ хийлгэж байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнгөрсөн бясба гарагт мэдээлсэн билээ.

Цар тахалтай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн дэглэмийг сахихгүй, ХӨСҮТ-өөс өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй асуудал гарч байгаагийн нэг нь хурим найр, байгууллагын ойн арга хэмжээ болоод байгааг тэрбээр хэлээд "Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, хувийн ариун цэврийг сахиж, амны хаалтаа зүүх хэрэгтэйг бид байнга зөвлөж байгаа. Гэвч наймдугаар сайрын 28-ны өдөр байгууллагын ой тэмдэглэж, 50-60 хүн хоолны хордлогот халдвар авч, 14 нь ХӨСҮТ-д хүргэгдэн эмч нарын маань ачаалал улам ихэслээ.

Одоо хүртэл хүмүүс ирсээр байна. Бөөлжих, суулгах, халуурах зэрэг ижил шинж тэмдэг илэрч байгаа дахиад хэдэн хүн нэмж ирэхийг хэлж мэдэхгүй байна хэмээж байв. 

Тэгвэл эдгээр хордлогод орсон иргэд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг МАН дахь Зүүний хүчний холбооны гишүүд гэх мэдээлэл таржээ. Учир нь өнгөрсөн баасан гаригт /2020.08.28/ 13 жилийн ойгоо сүр дуулиантай, тансаг тэмдэглэсэн тэд Тусгаар тогтнолын ордонд баярын хурлаа хийсний дараагаар үргэлжлүүлэн орой нь "Элит” ресторанд баярын зоогоо барьсан сурагтай. Энэ арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүхэлсүх ч оролцон үг хэлсэн аж. 

Зүүний хүчний холбоо нь МАН дахь нэгэн фракц бөгөөд 2007 онд үүсгэн байгуулагдэж энэ оныхоо наймдугаар сарын 29-ны өдөр анхны хурлаа хийж байсан түүхтэй юм. 21 аймаг, есөн дүүрэг, 360 гаруй суманд салбартай тус томоохон холбооны анхны ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх томилогдож байсан бөгөөд одоо ч хэвээр байгаа аж. 

Харин Элит рестораны хувьд төрийн засгийн арга хэмжээг зохион байгуулдаг газар юм. Ямартаа ч энэ хэргийн талаарх үнэн мөн удахгүй тодрох буй за. Гэсэн ч хөл хорионы үеэр төрийн засгийн газрууд энэ мэтээр арга хэмжээ зохион байгуулан коронавирусийн дэгдэлтийн эрсдэлтэй үед олныг хамруулсан арга хэмжээ хийснээр эмнэлэгийн байгууллагад ачаалал үүсгэж байгаад иргэд бухимдалтай байна. 

http://dorgio.mn/p/121569

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.