Өвөр Монголд эцэг эхчүүд хичээл зогсоох хөдөлгөөн өрнүүлж, "дотуур байрнаас хүүхдээ авна" гэж хаа сайгүй тэмцэж байна. Хүүхдүүдийг өгөхгүй байх шийдвэрийг дээрээс өгчээ.
Түнляо хотын Шивэртийн дунд сургуулийн гадна тийм тэмцэл өрнөх үеэр нэгэн эхийг төрийн хүчний байгууллагынхан харгисаар зоджээ. Үүнийг харсан 5-р ангийн хүү нь хямран бачимдаж, "гаръя" гэхэд гаргаагүй учир, "гаргахгүй бол цонхоор үсэрнэ" гэжээ. Тэгсэн ч гаргаагүй учир цонхоор үсэрч, хүнд бэртжээ. Түргэний тэрэг ирж, авч явсан ч замдаа нас баржээ.
Шилийн гол аймгийн Шулуун хөвөөт цагаан хошуунд нэгэн монгол хэлний багш эсэргүүцлээ илэрхийлж, амиа хорложээ.
Сэтгэгдэл