Цоожтой "9 сарын 1" буюу дараагийн хотын даргад хаяглах захидал


Өнөөдөржин сошиал дээр их сайхан сайхан гэгээлэг зүйлс пост хийлээ. Тийм мэдээ ч олон байв. Гэтэл бодит амьдрал дээр, гуу жалганд, шоовдорлогдон үлдээд гомдол нэхсэн бяцхан харцнууд тийм сайхан байсангүй.

Ид шидийн орон 2 төвөөс 1 руу гэр хорооллоор уул дамнаад явахад яг 23 км болдог юм. Хотын зүүн захаас баруун зах хүртэл бүх амьдралыг туулж очдог гэсэн үг. Тэр замд би хэдэн зуун ийм зураглалтай таарлаа. Шороон дээр ганцаараа суугаад хотыг ширтэх бяцхан хүү, арай гэж азын сугалаанд шовойсон ч азгүй тавиландаа эвлэрсэн хоёр настнууд, төмөр шиг үзүүртэй юм гартаа барьчихаад юуг ч юм сийчэн шороо самрах бяцхан охин ... ТЭД ГОМДОЖ БАЙНА ЛЭЭ. Өөрсдөө сонгууль хийх болохоороо үнсэлдэж тэврэлдэн зурагтаар түүнээ гайхуулдаг, томчууд цуглах болохоороо хар зах дээр хэдэн мянгаараа зүв зүгээр, бяцхан хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ явъя гэхээр нэг ангид 20 хүүхэд, цахим хичээл ЧАМД IPAD БАЙНА УУ ? ТЭД ХОРСОЖ БАЙНА ЛЭЭ хотын захиргааг нүүлгэхдээ баячуудын яармагт 97 тэрбум, багачуудад цэцэрлэг барих болохоор төсөвгүй мөнгөгүй боловсон хүчингүй ... Жишээ нь гэхэд Ид шидийн орон улсаас төсөв авахгүйгээр барилгаа бариад нэг ангид 50-60 хүүхэд авах боломжтой цэлийсэн 3 том анги бэлдсэн. Сайдын тушаалаар 20 хүүхэд авлаа ... Тормойсон гучин хүүхэд жалганд бөөстэй хуурстай, хоолтой хоолгүй өнхөрч байгаа. Тэр 30 хүүхдийг авах гэхээр л сайдын тушаал нь их хатуу. Хүүхдээс бусад бүх луйвар, дээрэмчидэд хууль журам зөөлний зөөлөн. Орон нутгийн сонгууль гээд хороонд ажил хийдэг хүн байхгүй болсон. Намаар ажлаа хийдэг улсад ямар ч сайн мэргэжилтний ирээдүй тодорхойгүй ... Манай улсын үнэн төрх ийм ...

Улаанбаатарчууд аа, хотын даргаа зөв сонгоцгооё ! Хотын даргад горилогч нам засаг аа ! Энэ 3 зургийг хараад сүүлийнхийг нь тогтож үзээрэй. Энэ бол Монголын амьдрал шүү ! Улаанбаатар хот бол ГЭР ХОРООЛОЛ шүү. Тэндхийн асуудал проблем өөр шүү. Гэр хорооллыг, онцгойлон тэнд байгаа хүүхдүүдийг үл ойшоосон хэн ч хотын дарга болоод нэмэргүй шүү. Хотын гэрэл хараад хөөрцөглөн гүйсэн 4 хүүхэд ГЭРЭЛ болж тэнгэрт одсон хэн ч хариуцлага хүлээгээгүй шүү. Дахиж ийм зүйл болох аваас иргэний нийгмийнхэн бид та нарын шүдний хорхой болно шүү ! Мөрийн хөтөлбөрөө ГАРГААД ИР. Хэдэн хүүхдийн талбай, хэдэн номын сан, хэдэн Ид шидийн орон барих юм ? Хамаагүй ээ Ид шидийн орон гэж нэрлэхгүй ч байж болно DO SOMETHING ! Ард түмэн хоёрын хоёрыг бариад үр дүнг нь харуулчихлаа одоо та нар ХААЛГА ХӨШӨӨ барьдаг төсвөөрөө хүүхдийн төлөө ямар нэгэн бодитой зүйл хийж болохгүй юу ? Үхсээр, хүчирхийлүүлсээр, төмөрт няцлуулсаар байх уу бяцхан үрс ? 1990 оноос хойш НАЙРАМДАЛ, ХҮҮХДИЙН УРЛАН, ХҮҮХДИЙН ОРДОН, ХҮҮХДИЙН ПАРК хүүхдийн гэсэн бүхний газрыг дээрэмдэж бетон цутгаснаас өөр яг хүүхдийн төлөө Монголын төр засаг, нийслэл хот юу хийсэн юм бэ ? Гүйэ бүр яг хуруу дараад тоолоод хэлээтэх лдээ ... Хүүхэд бол хүн, хүн нь өөрөө улс биш үү ? ... Ийм новшын улс гэж байдаг юм уу тэгвэл ?

Эх орны ирээдүй болсон хүүхдүүд тань, таны хүүхдийн ирээдүйн НАЙЗ нь, тураалтай, тэжээлийн дутагдалтай 10 аяга хоол өгсөн ч сэтгэл нь цадахгүй, хайрлагдаж үзээгүй болохоор мөнхийн айдастай тийм байна ! Ид шидийн орон ч яахав мөс хагалахаас илүү хүч үгүй, гэхдээ хөлдүү мөс нэг цав гарчихад учир байдаг даа саруул ухаант Монголчууд аа !

ЯГ ЭНЭ ШӨНӨ ХҮҮХДҮҮД ГЭДЭС НЬ ӨЛСӨЖ, ХҮЧИРХИЙЛЭЛД НУЛИМСТАЙ ХОНОЖ БАЙГАА ШҮҮ, МОНГОЛЫН ТӨР СОНГУУЛИЙН ӨМНӨ ЯМАР Ч МУУ МЭДЭЭ ГАРГАЖ БОЛОХГҮЙ ГЭСЭЭР ТЭР ОЛОН НУЛИМСТАЙ НҮДИЙГ УДААН ХУГАЦААНД ТАГЛАЛАА ШҮҮ ! БОДИТ АМЬДРАЛ ӨӨР БАЙНА ШҮҮ ХҮМҮҮС ЭЭ !

13081 13082 13083

Лантуун дохио ТББ
Ч.Ганжавхлан


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.