Шилэн Цогоо “Эрдэнэт үйлдвэр”-ийн зарим удирдлагуудын булхайг дэлгэлээ


Шилэн Цогоо нэрээрээ танигдсан Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан, МАН-ын бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл өчигдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зарим удирдлагын талаарх баримтуудыг шилэн дансны мэдээлэлд тулгуурлан дэлгэлээ.

Түүний мэдээлснээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн Б.Буянжаргал охиныхоо сургалтын төлбөр болох 102 сая 385 мянга 101 төгрөгийг Эрдэнэт үйлдвэрийн данснаас Канадын Торонтогийн Их сургууль руу шилжүүлжээ. Мөн Х.Бадамсүрэн захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаяр "эмчилгээний зардал" гэж 219 сая 63 мянга 796 төгрөгийг үйлдвэрээс гаргуулан авсан гэнэ. 

Цаашлаад массажны сандал, мөнгөн аяга гээд мэдээллүүд үргэлжилнэ. 

 

 

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.