Өнөөдрийн топ жиргээний эзэн “Шилэн цогоо” буюу Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл


Өнөөдрийн топ жиргээний эзэн “Шилэн цогоо” буюу Зам тээврийн дэд сайд Б.ЦогтгэрэлОлноо "Шилэн цогоо” хэмээх нэрээрээ танил болсон Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл твиттер хуудсыг идэвхитэй ашигладаг нэгэн. Харин түүний үг үйлдэл хоёр нь төдийлэн нийцдэггүйг нэгэн твиттерт жиргээч ил болгожээ. Монголчуудын хамгийн өргөн хүрээнд тэмдэглэдэг сар шинийн баяр болоод удаагүй байгаа билээ. Харин хийморь сүлдээ сэргээх нэрийдлээр уул овоо, байгаль орчноо ихээр бохирдуулж буй нь нийгмийг бухимдуулсан асуудлын нэг болоод байгаа юм. Энэ тухай өөрийн твиттер хуудсанд "Ингэж хийморь сэргэнэ гэж байхгүй ээ нөхдөө" хэмээн жиргэсэн Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэлийн жиргээнд өөрийнх нь зургийг хавсаргаж үг, үйлдэл хоёрт нь алд дэлэмийн зөрүү байдгийг харуулаад авчээ. 

Эх сурвалж: Seen.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.