Аялалд явсан таван хүн майхандаа угаартаж нас баржээ


 


Төв аймгийн Эрдэнэ сумын "Естийн халуун рашаан” гэдэг газар 5 хүн угаартаж нас барсан тухай мэдээллийг аймгийн Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын газарт өчигдөр /2020.12.21/ 14:16 цагт мэдэгджээ. Аймгийн Цагдаагийн байгууллагын алба хаагчид, Улаанбаатаар хотоос эмнэлгийн байгууллагын ажилтнууд, ар гэрийнхэн Улаанбаатар хотоос Зэвсэгт хүчний Жанжин штабын МИ171Е загварын нисдэг тэрэгтэй 16:05 цагт Естийн халуун рашааны чиглэлд хөөрч 16:54 цагт буун зорчин явсан 13 хүнийг буулган 17:03 цагт дахин хөөрч Улаанбаатар хотод 17:44 цагт буусан байна.

Естийн халуун рашаан руу гурван машинтай 10 хүн аялж явсан бөгөөд автомашиндаа тав нь, майханд тав нь хоносон гэнэ. Харамсалтай нь майханд хоносон таван хүн угаартсан байж болзошгүй байдлаар нас баржээ. Тэд газан халаагуурын хий алдагдсаны улмаас ийнхүү амиа алдсан байж магадгүй байгаа юм. 

Одоогоор цагдаагийн байгууллагаас шалтгаан нөхцлийг тогтоох ажиллагаа явагдаж байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.